“Bitcoin”-ийн ханш $30 мянгаас доош оров
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 10 09:20
“Bitcoin”-ийн ханш Азийн арилжаагаар 3.1 хувиар буурч, 2021 оны зургаадугаар сараас хойш анх удаа 30 мянган ам.доллароос доош орлоо.
Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны 11 дүгээр сарын дээд цэгээсээ 55 гаруй хувиар буураад байна. Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч “Bitcoin”-ийн ханшийн уналт мөн бусад крипто хэрэгслүүдийн ханшийн хөдөлгөөнийг тодорхойлж байна.
“Ethereum”-ийн ханш 3.7 хувиар буурсан бол “Solana”-ийн ханш 8.2 хувиар буурчээ.
Олон улсын Төв банкнууд мөнгөний хатуу бодлогод шилжиж, хөрөнгө оруулагчид илүү эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд төвлөрч буй нь крипто зах зээлд нөлөөлж байна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-10 09:20
75689
BBJAX