“Bitcoin”-ийн арилжааны дундаж хэмжээ III сард 60 орчим хувиар буурав
Улс орнуудын Төв банкнууд мөнгөний хатуу бодлогод шилжиж эхэлсэн энэ үед “Bitcoin”-ийн арилжааны хэмжээ эрс буураад байна.
Гуравдугаар сарын байдлаар нэг өдөрт арилжаалагдсан “Bitcoin”-ийн хэмжээ дунджаар нэг тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оны тавдугаар сартай харьцуулахад 60 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байгааг “FRNT Financial” байгууллага тооцоолон гаргасан байна.
Түүнчлэн “Coinbase”, “Bitfinex” зэрэг томоохон биржүүд дэх “Bitcoin”-ийн арилжааны 30 өдрийн дундаж хэмжээ 2021 оны наймдугаар сараас хойших доод түвшинд хүрээд байгаа аж.
Өөрөөр хэлбэл Холбооны Нөөцийн банк болон бусад улс орнуудын Төв банкнууд инфляцыг хазаарлах зорилгоор бодлогын хүүгээ өсгөж буй энэ үед хөрөнгө оруулагчдын крипто захад хийх хөрөнгө оруулалт буурч байгаа юм.
"Зах зээлд үүссэн тодорхойгүй нөхцөл байдалтай холбоотойгоор арилжааны хэмжээ буурч байна. Нөхцөл байдал дээрдэх биш дордох магадлалтай” гэж хөрөнгө оруулагчид үзэж байгааг “Genesis Global Trading”-ийн шинжээч онцоллоо.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com