“Binance” $5.8 саятай тэнцэх үнийн дүн бүхий хулгайлагдсан криптовалютыг эргүүлэн авлаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 04 сарын 26 10:40
“Binance” компани 5.8 сая ам.доллартой тэнцэх үнийн дүн бүхий хулгайлагдсан криптовалютыг эргүүлэн авч чадсанаа мэдэгдлээ.
БНАСАУ-ын “Lazarus” бүлэглэл “Axie Infinity“ цахим тоглоом дээр криптовалют шилжүүлэхэд ашигладаг “Ronin” блокчейнээс 600 сая гаруй ам.долларын криптовалют хулгайлсан аж. Үүнээс 5.8 сая ам.доллартой тэнцэх криптовалютыг “Binance” эргүүлэн авчээ.
АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын хакерын бүлэглэлийн “Ethereum” цахим бирж дээрх дижитал хэтэвчийн хаягийг тодорхойлж, хориг арга хэмжээ аваад байна.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-04-26 10:40
75421
BBJAX