BI: “S&P/TSX Composite Materials Index” 27 хувиар буурч, энэ оны бүх өсөлтөө алдлаа
Канадын металл болон уул уурхайн компаниудын хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илтгэдэг “S&P/TSX Composite Materials Index” лхагва гарагийн арилжаа хаахад 27 хувиар огцом буурлаа. Өөрөөр хэлбэл 2022 он гарсаар 27 хувиар өссөн ч бүх өсөлтөө нэг дор алдсан байна.
Инфляц тасралтгүй нэмэгдсэнээр АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөж, эдийн засгийн өсөлт саарсан нь компаниудын хувьцааны ханшид нөлөөлж байгаа аж ОХУ Украинд халдсанаас хойш дөрөвдүгээр сарын дунд үед түүхий эдүүдийн үнэ эрс өсөж, “S&P/TSX Composite Materials Index” шинэ дээд түвшинд хүрээд байсан юм.
Үүнээс гадна Канадын Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар буюу сүүлийн 10 жилийн хамгийн өндөр дүнгээр өсгөөд байна. Канадын Төв банкны шийдвэрийн дараа дээрх индекс буурч, энэ онд анх удаа сөрөг утгатай буюу -0.72 нэгж боллоо.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com