“AT&T” болон “Verizon” 5G сүлжээний үйлчилгээгээ нэвтрүүлэх хугацааг хойшлуулахаар болов
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 04 14:00
“AT&T” болон “Verizon” компани 5G сүлжээний үйлчилгээгээ нэвтрүүлэх хугацааг хоёр долоо хоногоор хойшлуулахаар боллоо.
5G сүлжээ нь агаарын хөлгийн электрон хэрэгсэлд нөлөөлж, аюултай байдал үүсэж болзошгүй байгааг агаарын тээврийн компаниуд мэдэгдээд байсан юм. Агаарын тээврийн компаниуд АНУ-ын Засгийн газарт болон технологийн салбарынханд хугацааг хойшлуулах талаарх хүсэлт хэд хэдэн удаа тавьсны дараа дээрх компаниуд энэхүү шийдвэрийг гаргаж байна.
“AT&T”, “Verizon” компаниуд нэгдүгээр сарын тавны өдрөөс шинэ үйлчилгээгээ хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан юм.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-04 14:00
73723
BBJAX