“Apple” шинэ бүтээгдэхүүнүүдээ III сард танилцуулна
Нийтэлсэн огноо: 2022 оны 02 сарын 14 12:00
“Apple” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ 2022 оны гуравдугаар сарын наймны өдөр танилцуулахаар төлөвлөж байна.
Тус компани “iPhone”-ийн шинэ загвар болон “iPad”-ийн шинэчилсэн хувилбараа танилцуулахаар байгаа юм.
Шинэ загварын “iPhone” илүү хурдан процессортойгоос гадна 5G сүлжээнд холбогдох боломжтой гэдгээрээ онцлог аж. “iPhone”-ийн шинэ загвар нь 2020 онд гаргасан “iPhone SE”-тэй ойролцоо хэмжээтэй байх ба хэрэглэгчдэд илүү хямд үнэ санал болгох юм байна.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-02-14 12:00
74219
BBJAX