“Apple” компани санах ойн чипийн шинэ нийлүүлэгч хайж эхэллээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 04 сарын 01 14:30
“Apple” компани “iPhone” гар утсанд ашигладаг санах ойн чипийн шинэ нийлүүлэгч олохоор судалж байна.
Хоёрдугаар сард “Apple”-ийн гол нийлүүлэгч Японы “Kioxia Holdings" компанийн хоёр үйлдвэрт саатал гараад байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Apple” цаашид тасалдал үүсэхээс сэргийлж, нийлүүлэгчдээ төрөлжүүлэхээр судалж эхэлжээ.
“Apple” БНХАУ-ын “Yangtze Memory Technologies” компанитай хамтран ажиллахаар хэлэлцэж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Одоогоор “Micron Technology”, “Samsung Electronics”, “SK Hynix” зэрэг томоохон компаниуд “Apple”-д санах ойн чип нийлүүлж байгаа юм.
Ж.Эрдэнэчулуун | @erdenechuluunJ
Холбоо барих: erdenechuluun.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-04-01 14:30
75089
BBJAX