“Apple” бүтээгдэхүүнүүдээ ОХУ-д борлуулахгүй
Нийтэлсэн огноо: 2022 оны 03 сарын 02 16:40
“Apple” компани “iPhone” болон бусад эрэлт өндөртэй бүтээгдэхүүнүүдийнхээ худалдааг ОХУ-д зогсоолоо.
Украины Шадар сайд “Apple”-д хандан ОХУ-д бүтээгдэхүүнээ борлуулахгүй байх хүсэлт тавьсан байна. “Apple” компани энэхүү хүсэлтийн дагуу ОХУ-д борлуулалтаа зогсоохоор болжээ. Тус компани өнгөрсөн долоо хоногт ОХУ-д хийх экспортоо зогсоож байгаагаа мэдэгдэж байсан юм.
Үүнээс гадна ОХУ-ын “RT News” болон “Sputnik News” хэвлэлүүдийн аппликейшнийг “AppStore”-оос устгаад байгаа ажээ.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-03-02 16:40
74547
BBJAX