"Ant Group" санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт өгч магадгүй байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 23 16:20
Жак Магийн "Ant Group" энэ сардаа багтан санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргахаар байгааг эх сурвалж мэдээллээ.
Ингэснээр 2020 онд гаргахаар төлөвлөж байсан IPO-оо сэргээхэд нэг алхам ойртох юм. Үүний дараа хянан шалгах явц хэдэн сарын турш үргэлжилнэ. Зохицуулагчид компанийн хөрөнгийн чадавх, бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулагчид, удирдлагын түвшинд шалгалт явуулна.
“Ant Group”-ийн хувьцааны 30 гаруй хувийг эзэмшдэг “Alibaba”-ийн хувьцааны ханш хэлбэлзэлтэй байгаа юм.
Харин зохицуулагчид "Ant Group"-ийн хүсэлтийг хүлээн авсан гэсэн мэдээлэл гарч, “Alibaba”-ийн хувьцааны ханш өсөөд байна.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-23 16:20
76574
BBJAX