“Amazon” үйлчилгээний ажилтнуудаа хамгаалахаар “COVID-19”-ийн лаборатори байгуулна
“Amazon” компани цар тахлын үед ажил үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж буй ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “COVID-19”-ийн шинжилгээ хийх лаборатори байгуулахаар ажиллаж эхэлснээ мэдээллээ.
Цар тахлын ид үед амжихгүй байж магадгүй гэдгээ тус компани мэдэгдэж байгаа ч эрдэмтэн, судлаач, программ хангамжийн инженер, худалдан авалт хариуцсан мэргэжилтнүүд бүхий баг бүрдүүлж, лаборатори байгуулах ажлыг даалгажээ. Ингэснээр хүргэлтийн жолооч нар, агуулахын ажилтнууд зэрэг гэртээ хөл хорионд байгаа хэрэглэгчдэд хүрч үйлчилдэг ажилтнуудын шинжилгээг даруй эхлүүлэх боломжтой болно гэж тооцоолсон байна. Шинжилгээний хариуг мэргэжлийн байгууллагуудтай хуваалцана гэж “Amazon” компани мэдээллээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com