“AES” АНУ-ын нарны хавтан үйлдвэрлэгчдийг дэмжихээр $6 тэрбумыг зарцуулна
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 22 11:20
“AES”, "Clearway Energy" зэрэг АНУ-ын нарны эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчид дотооддоо үйлдвэрлэсэн тоног, төхөөрөмжүүдэд зургаан тэрбум гаруй ам.доллар зарцуулах зорилт тавилаа.
Тус компани уналттай байгаа АНУ-ын нарны хавтан үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг үзүүлэхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд долоон гигаваттын нарны хавтан нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрлэгчдийг хайж байгаагаа мэдээлсэн байна.
АНУ-д суурилуулсан нарны хавтангийн дийлэнхийг Азиас импортолдог. АНУ-БНХАУ худалдааны маргаантай байгаагаас нарны эрчим хүчийг нэмэгдүүлэх төлөвлөгөөнд хүндрэл учраад байгаа юм.
Б.Аззаяа | @AzzayaaB
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-22 11:20
76527
BBJAX