“Adidas” компани “Reebok”-ийг худалдахаар дуудлага худалдаа зарлав
Нийтэлсэн огноо: 2021 оны 05 сарын 06 16:20
Спорт хувцасны томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Adidas” компани “Reebok” брэндээ худалдах болсон байна.
“Adidas” компани “Nike”-тай өрсөлдөх зорилгоор 2006 онд “Reebok”-ийг 3.8 тэрбум ам.доллароор худалдан авч байжээ. Хэдий тийм боловч энэ зорилтдоо хүрч чадаагүй тул эргүүлэн худалдахаар болсон байна. Одоо ердөө 1.2 тэрбум ам.доллар босгоно гэсэн тооцоотой байгааг эх сурвалж мэдээлжээ.
“Adidas” ирэх долоо хоногт дуудлага худалдаагаа эхлүүлнэ. БНХАУ-ын “Anta”, “Li Ning”, БНСУ-ын “Fila” зэрэг компаниуд үнэ хаялцана гэсэн таамаг яригдаж байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-05-06 16:20
69975
BBJAX