2021 оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодров
Нийтэлсэн огноо: 2021 оны 10 сарын 12 13:20
2021 оны Нобелийн Эдийн засгийн шагналыг эдийн засагч Дэвид Кард, Гуидо Имбенс, Жошуа Ангрист нар хүртлээ.
Энэ оны шагналтнууд хөдөлмөрийн зах зээлийн талаар шинэ үзэл бодлыг танилцуулж, эдийн засгийн үйл явцын шалтгаан, үр дагаврын талаар ямар дүгнэлт хийж болохыг туршилтаар харуулжээ. "Тэдний арга бусад чиглэлээр өргөжиж, эмпирик судалгаанд хувьсгал хийсэн" гэж Нобелийн хороо сонголтоо тайлбарлахдаа мэдэгдсэн байна.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой гол асуудлыг шийдэхэд түлхэц болж байгаа юм байна. Профессор Дэвид Кард нь АНУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийн нөлөөг судалснаараа танигдсан ажээ.
Б.Юмжир | @b_yumjir
Холбоо барих: yumjir.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-10-12 13:20
72116
BBJAX