2021 оны ДЭЗЧ V сард Швейцарын Люцернд зохион байгуулагдана
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 08 16:27
2021 оны Дэлхийн эдийн засгийн чуулган V сарын 18-21-ны хооронд Швейцарын Люцернд зохион байгуулагдахаар боллоо. Жил бүрийн I сард Швейцарын Давост болдог тус чуулган цар тахлаас болж хойшлогдоод байсан. Энэ онд өөр газар зохион байгуулагдах гэж буйгаараа онцлог. Чуулга уулзалтын сэдэв "The Great Reset" байх юм. Тус чуулганд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс, Төрийн тэргүүн нар, топ компаниудын удирдах ажилтнууд оролцож , дэлхий дахинд тулгамдаад буй гол асуудлуудыг хэлэлцэнэ.
Д.Баярцэцэг
Холбоо барих: bayartsetseg.d@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-10-08 16:27
65509
BBJAX