2014 онд 340 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөлөө
Худалдан авах ажиллагааны газраас ирэх онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батлаад байна. Монгол
Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл,
арга хэмжээний
жагсаалтад нийт 1,359,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг
бүхий 340 төсөл, арга хэмжээ багтжээ. Гэхдээ одоогоор эдгээрийн заримынх нь хөрөнгө оруулалтыг анхны төсөвт өртөг хэтэрсэн шалтгаанаар царцаагаад байгаа юм. Мөн ирэх онд Засгийн газар төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бүх төсөл арга хэмжээний тендерийг зарлахдаа цахим хэлбэрээр олон нийтэд мэдээлэхээр шилэн тендерийн санаачлагыг гаргажээ. Харин энэ ажлыг илүү эрчимжүүлж, Засгийн газрын бүх тендерийг олон нийтэд нээлттэй ил тод болгохын тулд тендерийн мэдээлэл илгээх, цуглуулах, хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг бүх шат дамжлагыг цахим хэлбэрээр явуулах бэлтгэл ажлыг 2014 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар хангах үүрэг аваад байна.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com