Өргөтгөл, шинэчлэлийн ажилд ирэх онд гурван тэрбум төгрөг зарцуулна
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр ирэх онд нийт 22 байршилд гурван тэрбум төгрөгийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ гэж холбогдох газраас мэдээллээ. Тодруулбал орон сууцны хороолол доторхи гадна дулаан, ус хангамж болон ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын жагсаалтыг гаргажээ. Төсөл, арга хэмжээний өртгийг нарийвчлан харвал хамгийн их буюу 637.2 сая төгрөгийг Цэргийн хотхон орчмын нэгдүгээр хэлхээний шугам сүлжээг шинэчлэн солих засварын ажилд зарцуулах аж. Харин БЗД-ийн гуравдугаар хороо 30-р байрны гадна бохирын шугамын шинэчлэн солих угсралтын ажилд 24.5 сая төгрөг төсөвлөсөн нь бусад өртөгтэй харьцуулахад багад тооцогдож байна. Түүнчлэн жагсаалтаар батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг холбогдох газарт даалгажээ.
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com