Өнгөрсөн улиралд Австралийн эдийн засаг 0.6 хувиар өсөв
Австралийн эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаасаа 0.6 хувиар өссөн гэж Сидней дэх Австралийн статистикийн товчооноос мэдээллээ. Тодруулбал, өнгөрөгч улиралд тус улсын орон сууцны зориулалтын бус барилга байгууламжийн тоо нэмэгдсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөхөд голлон нөлөөлжээ. Гэсэн хэдий ч нийгмийн салбар дахь зарцуулалт нь 28.7 хувиар багассны улмаас тус улсын нийгмийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 1.4 хувиар буурсан байна. Мөн машин механизм, тоног төхөөрөмжийн салбарын зарцуулалт 0.1 хувиар буурснаар дотоотын нийт бүтээгдэхүүнийхээ 1.4 хувийг бүрдүүлэх болжээ. Энэ нь бямба гарагт болох гэж буй Австралийн парламентын сонгуулийн өмнө гарсан эдийн засгийн нэлээд чухал үзүүлэлт болж байгаа аж. Үүнээс гадна өчигдөр Австралийн нөөцийн банкнаас бодлогын хүүгээ түүхэн доод хэмжээ буюу 2.5 хувьд хэвээр нь хадгалах шийдвэрийг гаргаад байгаа юм.
Г.Ану
Холбоо барих: Anu.g@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com