Өдөрт дунджаар 170 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог
Нийслэлийн Статистикийн газраас мэдээлснээр 2010 онд Улаанбаатар хотод 163 мянга орчим тээврийн хэрэгсэл байсан бол 2012 онд 66 мянгаар нэмэгдэж 229 мянга орчимд хүрчээ. Түүнчлэн улсын хэмжээнд өдөрт дунджаар 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авдаг гэж холбогдох газраас мэдээлж байна. Харин энэ сарын 20-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 45 мянга гаруй тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ. Үүнээс гадна Авто тээврийн газраас өнгөрсөн наймдугаар сард гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 321 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан аж. Харин эдгээрээс өдөрт дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог юм байна. Мөн нийслэлийн шалган бүртгэх товчоодоор хоногт дунджаар 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг байна.
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com