ҮСХ: I улиралд зочид буудлын салбарын орлого 90 хувиар өссөн
Зочид буудлын салбарын орлого оны эхний улиралд 72.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 90 хувиар өслөө. Үүнд гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого хоёр дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин сараар нь харвал гуравдугаар сард зочид буудлын салбарын орлого өмнөх сараас 49 хувиар өссөн байна. Үүнд хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн Засгийн газар цар тахлын үеийн бүх хязгаарлалтын арга хэмжээг цуцалж, олон улсад хилээ нээсэн нь нөлөөлсөн гэж харж болохоор байна.
Түүнчлэн гуравдугаар сард нийтийн хоолны салбарын орлого өмнөх сараас 48 хувиар өсжээ. Харин улирлын дүнгээр харвал нийтийн хоолны салбарын орлого 205 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 55.8 хувиар өссөн байна.
Монгол Улс зургаадугаар сарын нэгнээс эхлэн БНСУ-ын жуулчдыг 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулахаар шийдвэрлээд байгаа юм. Үүний нөлөөгөөр энэ оны аялал, жуулчлалын улирлаар БНСУ-аас 245 мянга гаруй жуулчин ирэх төлөвтэй байгааг Монголын зочид буудлын холбооны тэргүүн онцоллоо. Ингэснээр энэ зун зочид буудал болон рестораны салбар сэргэх төлөвтэй байна.
“Айхотел” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбадрал
Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com