Япон: БНАСАУ дахин баллистик пуужин харвасан байж магадгүй байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 14 15:00
БНАСАУ зүүн зүгт пуужин харвасан талаар Япон улс мэдээллээ. Энэ удаагийнх баллистик пуужин байж магадгүй гэж үзэж байгаа аж.
Энэ сар гарсаар БНАСАУ хоёр ч удаа дуунаас хурдан пуужингийн туршилт хийгээд байсан юм. Тус пуужинг АНУ-ын пуужин сөнөөгчид оногдохгүй байхаар загварчилсан гэдэг нь анхаарал татаж байна.
АНУ БНАСАУ-ын зэвсгийн хөтөлбөртэй холбоотой хувь хүмүүсийн эсрэг хориг тавихаа мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдэл гарсны дараа БНАСАУ АНУ-ын эсрэг илүү хүчтэй хариу арга хэмжээ авахаа анхааруулжээ.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-14 15:00
73961
BBJAX