Японы автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашинд шилжихэд бэлтгэл муутай байна
Японы “Toyota Motor”, “Nissan Motor” болон “Honda Motor” компаниудын цахилгаан автомашины үйлдвэрлэлд шилжих бэлтгэл дэлхийн бусад автомашин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад удаашралтай байгааг “InfluenceMap”-ийн судалгаа харууллаа.
2029 он гэхэд “Toyota Motor”-ийн дэлхий даяарх үйлдвэрлэлийн 14 хувийг л цахилгаан автомашин эзлэхээр байна. Мөн “Honda Motor” компанийн үйлдвэрлэлийн 18 хувийг, “Nissan Motor”-ийн 22 хувийг цахилгаан автомашин бүрдүүлэхээр байгаа ажээ.
Үүнтэй харьцуулахад 2029 он гэхэд БНСУ-ын “Hyundai Motor” компанийн нийт үйлдвэрлэлийн 27 хувийг цахилгаан автомашин бүрдүүлэх бол “Ford Motor”-ийн хувьд энэ үзүүлэлт 36 хувь хүрнэ гэж судалгааны байгууллага тооцоолсон байна.
О.Цэнгэг |@TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com