"Юбикаб кредит" ХЗХ хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авлаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 23 13:20
“Юбикаб кредит” хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор болсныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
Тус хадгаламж зээлийн хоршоо нь “Юбикаб” системд бүртгэлтэй, хамтран ажиллагч 10 мянга гаруй жолоочийг сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсүүлж, автомашинаа шинэчлэх, засвар үйлчилгээ хийлгэх зэрэгт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг өгөхөөр төлөвлөжээ.
Цаашлаад жолооч өдрийн орлогоосоо хуримтлал үүсгэх боломжтойг онцолж байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-23 13:20
76558
BBJAX