Юанийн ханш БНХАУ-ын худалдааны гол түншүүдийн валютуудын эсрэг энэ оны өсөлтөө алдав
БНХАУ-ын юанийн ханш 2008 оноос хойш байгаагүй сул түвшин рүү буугаад зогсохгүй, худалдааны түнш улсуудын валютуудын эсрэг 15 дахь өдрөө дараалан суларлаа.
Юанийн ханш евро болон австрали долларын эсрэг дөрвөн хувиар суларсан бол ам.долларын эсрэг 0.2 хувиар чангарлаа. Тавдугаар сард АНУ-БНХАУ-ын маргаан ширүүссэний улмаас ам.долларын ханш гурван долоо хоногийн дотор дөрвөн хувиар суларсан юм. Ингэснээр БНХАУ-ын мөнгөний бодлого тодорхойлогчид юанийн ханшийг сулрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй болгосноор ийнхүү худалдаан түншүүдийнх нь валютын эсрэг юань огцом сулрахад хүргэжээ.
Ингэснээр юанийн ханш энэ оны өсөлтөө бараг бүрэн алдаад байгааг “CFETS RMB” индексийн шугаман графикаас харж болохоор байна.
Г.Ану | @AnuHarchu
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com