Эрээн хотоос татаж авсан иргэдийг Замын-Үүдэд 21 хоног тусгаарлана
Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 17 09:20
БНХАУ-ын Эрээн хотоос 58 иргэнээ Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлж, тусгаарласан гэж Улсын онцгой комисс мэдээллээ.
Эдгээр иргэд Эрээн хотод 14 хоног тусгаарлагдсаны дараа нэвтэрч байгаа бөгөөд Замын-Үүдэд 21 хоног тусгаарлагдах юм.
Үүнээс гадна ОХУ-аас ирж тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээнээс “COVID-19”-ийн нэг тохиолдол баталгаажаад байна. Ингэснээр дотоодод халдвар авсан хүний тоо 31 болоод байгаа юм.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-04-17 09:20
62467
BBJAX