Эрэлт өсөх төлөвтэй байгаагаас БНХАУ нүүрсний нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж байна
Энэ сарын эцсээр нүүрсний эрэлт сэргэсэн тохиолдолд бэлтгэлтэй байхаар БНХАУ-ын харьцангуй аж үйлдвэржсэн өмнөд мужууд нүүрсний нөөцөө нэмэгдүүлэх бэлтгэлээ базаагаад байна.
Мөн БНХАУ-ын өмнөд мужуудын дунд бүс нутгийг хамарсан аадар борооны улмаас нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал: Гуандун мужийн захиргаа нүүрсний нөөцийг таван хувиар дахин нэмэгдүүлэх чиглэл өгсөн гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Мөн Гуйжоу муж нүүрс худалдан авахаар тусгай төсөв гаргасан байна.
Лхагва гарагт болсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдааны үеэр тус улсын Ерөнхий сайд Ли Көциан улсын хэмжээнд эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг танилцуулсан юм.
Ж.Эрдэнэчулуун | @erdenechuluunJ
Холбоо барих: erdenechuluun.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com