“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” 2023 онд системд холбогдоно
“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажил эхэллээ.
Төслийн хүрээнд литиум-ион төрлийн цэнэг хураагуур ашигласан хуримтлуурын байгууламжийг суурилуулж, “Сонгино” дэд станцад холбоно. Ингэснээр 200 м.Вт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулах аж.
Барилга угсралтын ажил 14 сар үргэлжилж, 2023 онд төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдох юм байна. Азийн Хөгжлийн банк энэхүү төслийг 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа юм.
“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Энэ өвлийг эрчим хүчний салбар хүндхэн давах эрсдэлтэй байгаа”-г анхаарууллаа. Мөн одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтайг байгааг мэдээлэв.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com