ЭМЯ: “Omicron” хувилбарын халдварын тохиолдол дотоодод илэрсэн нь 4 дэх давлагаа эхэлж байгааг харуулж байна
Дотоодод COVID-19-ийн “Omicron” хувилбарын халдварын таван тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн сайд мэдээлэв. Үүнээс өмнө “Omicron” хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол батлагдаад байсан юм.
“Omicron” хувилбарын тохиолдол дотоодод бүртгэгдэж, өдөрт батлагдах тоо нэмэгдэж байгаа нь халдварын дөрөв дэх давлагаа эхэлснийг харуулж байгааг Эрүүл мэндийн яам онцоллоо.
Тухайлбал: амралтын өдрүүдэд COVID-19-ийн халдварын 2000 гаруй тохиолдол батлагдсан байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд өдөрт батлагдах халдварын тохиолдол 1000-аас доош байсан юм.
"Коронавирус"-ийн халдварын тархалтыг бууруулахаар Монгол Улс дөрөв дэх тунгийн дархлаажуулалтыг өнгөрсөн баасан гарагаас эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор 2300 гаруй хүн хамрагджээ.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com