ЭМЯ: 481 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 8070 боллоо
Гуравдугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 481 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 8070 боллоо. Шинэ тохиолдлуудын 404 нь нийслэлд, 77 нь орон нутагт бүртгэгджээ.
Дархлаажуулалтын хувьд өнөөдрийн байдлаар 290 мянга 108 хүн “коронавирус”-ийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Вакцины хангамжийн хувьд дөрөвдүгээр сард БНХАУ-ын “Sinopharm” үйлдвэрийн 900 мянган хүн тун вакцин хүлээн авна. Ирэх сарын 10-наас “Sinopharm”-ийн, 15-наас “AstraZeneca” вакцины хоёр дахь тун хийгдэж эхэлнэ.
Үүнээс гадна дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд "Улаан" түвшин буюу хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг Улсын онцгой комисс дэмжсэн бөгөөд саналыг лхагва гарагт Засгийн газарт танилцуулахаар болоод байна.
Хэрвээ хатуу хөл хорио тогтоосон тохиолдолд энэ хугацаанд вакцинжуулалтыг улам эрчимжүүлэх бодлого баримтална. Мөн тодорхой зохион байгуулалт хийх бодлого боловсруулж байгааг Эрүүл мэндийн яам тодотголоо.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com