ЭМЯ: Сүүлийн 6 хоног дараалан COVID-19-ийн халдварын 100-аас доош тохиолдол бүртгэгдлээ
Гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар PCR шинжилгээгээр 46 хүнээс COVID-19-ийн халдвар илэрснийг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Дотоодод COVID-19-ийн халдварын нэг өдөрт батлагдах тохиолдол сүүлийн зургаан хоног дараалан 100-аас доош байлаа. Сүүлийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган зэрэг 15 аймагт халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй аж. Мөн гуравдугаар сарын 10-наас хойш “коронавирус”-ийн халдварын улмаас хүн нас бараагүй байна.
Долоо хоногийн байдлаар шинжилгээ хийсэн нийт сорьцын 10 хувиас нь COVID-19-ийн халдвар илэрч байгааг ХӨСҮТ мэдээллээ. Тухайлбал: даваа гарагт 35 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн нэг жилийн доод үзүүлэлт болж байна.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com