ЭМЯ: Сүүлийн 24 цагт “коронавирус”-ийн халдварын 210 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Гуравдугаар сарын 22-ны өдрийн 09.00 цагийн байдлаар “коронавирус”-ийн халдварын 210 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд “COVID-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 5186 боллоо. Үүнээс 4652 нь дотоодын халдварын тохиолдол байгаа юм. Сүүлийн долоо хоногт халдварын тохиолдол 1000 гаруйгаар нэмэгдсэн нь тархалт эрчимтэй байгааг харуулж байна. Өнөөдрийн байдлаар 3606 хүн эдгэрээд байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Харин хөнгөн өвчилсөн 300 гаруй хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа аж.
Гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 209 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Энэ даваа гарагт нийслэлд 11.2 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулах үүрэг өгснийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээллээ. Хөл хорио тавих бол мэдээллийг эрт түгээх чиглэл өгсөн байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com