ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 32 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрсэн
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 24 12:20
Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагийн байдлаар нийслэлд 32 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2755 боллоо.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд есөн хүний шинжилгээнд “коронавирус”-ийн халдвар илэрчээ. Ингэснээр тус шинжилгээгээр нийт 131 тохиолдол илрүүлээд байна.
Мягмар гарагаас “коронавирус”-ийн эсрэг вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын ажилтнууд хамрагдаж эхэлсэн байна. Одоогоор БНЭУ-аас татан авсан “AstraZeneca” компанийн 150 мянган тун вакцинаар 75 мянган хүнийг дархлаажуулах боломжтой ажээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-24 12:20
68434
BBJAX