ЭМЯ: Орон нутаг руу явахаар шинжилгээ өгсөн иргэдээс 1 хүнд “коронавирус”-ийн халдвар илэрсэн
Нэгдүгээр сарын 25-ны өдрийн 11.00 цагийн байдлаар нийслэлд “коронавирус”-ийн халдварын 16 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тохиолдол 1140 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Эдгээр нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталд тооцогдсон хүмүүс байгаа аж. Тухайлбал: Баянзүрх дүүргийн II болон VII хороонд дөрвөн хүнд "COVID-19"-ийн халдвар илрээд байна. Иймд тухайн иргэдийн амьдардаг байруудыг хамгаалалтад авч хөл хорио тогтоогоод байгааг Баянзүрх дүүргийн Онцгой комисс мэдээллээ.
Энэ сарын 24-ний байдлаар нийслэлийн хэмжээнд Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг болон Сүхбаатар дүүргийн найман хороонд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байгаа юм. Мөн эрүүл мэндийн нэг ажилтан болон орон нутаг руу явахаар сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс нэг хүнд “коронавирус”-ийн халдвар илэрчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1643 болоод байна.
Нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээг хэвийн горимд шилжүүлcэнтэй холбогдуулан хүний бөөгнөрөл үүсэх зэргээр халдварын эрсдэл нэмэгдэж байгааг Онцгой байдлын ерөнхий газар анхааруулж байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com