Ши Жиньпин: Эдийн засгийн өсөлтийн зорилтдоо хүрэхийн тулд бодлогын тохируулгаа чангатгана
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 24 09:00
BRICS-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин “БНХАУ макро бодлогын тохируулгаа чангатгана” гэж мэдэгдлээ.
Түүнчлэн цар тахлын нөлөөллийг бууруулж, эдийн засгийн өсөлтийн зорилтдоо хүрэхийн тулд илүү үр дүнтэй арга хэрэгслийг нэвтрүүлэхээ тодотгосон байна. COVID-19-ийг үл тэвчих бодлогын улмаас БНХАУ энэ онд 5.5 хувийн өсөлтийн зорилтдоо хүрч чадахгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
“Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчид БНХАУ-ын бүтэн жилийн өсөлтийн төсөөллөө 0.4 хувиар бууруулж, 4.1 хувь болгосон юм. Түүнчлэн энэ оны II улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь өмнөх улирлаас буурна гэж тооцоолжээ.
Б.Есүйхулан
Холбоо барих: yesuikhulan.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-24 09:00
76582
BBJAX