Швейцар цагны экспорт IX сард 12 хувиар унаж, 1.76 тэрбум ам.доллар болжээ
Швейцар цагны экспорт сүүлийн гурван жилд байгаагүй өндөр хувиар унаж, БНХАУ-ын зах зээлээс улам хамааралтай болж байна.
Есдүгээр сард швейцар цагны тээвэрлэлт 12 хувиар буурч, 1.6 тэрбум франк буюу 1.76 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь найм дахь сараа дараалан буурсан үзүүлэлт болсныг тус улсын Цагны үйлдвэрлэгчдийн холбоо мэдэгдлээ. Мөн БНХАУ-д гаргасан экспорт 79 хувиар өссөн бол бусад улсад гаргасан экспорт унасан үзүүлэлттэй гарсан байна.
Цаг үйлдвэрлэгчдийн хувьд энэ жил БНХАУ нь цөөн хэдэн ашигтай зах зээлийн нэг болжээ. Мөн БНХАУ-ын зах зээл нь Хонгконгийг ардаа орхиж, тансаг зэрэглэлийн цагны тэргүүлэх зах зээл болж байна.
Цар тахал болон Хонгконгийн улс төрийн үймээний улмаас Швейцарын цаг үйлдвэрлэгчид БНХАУ-ын Хайнань мужийг үндсэн зах зээлээ болгохоор зорьж байна. Швейцар цагны экспорт оны эхний есөн сард 28 хувиар буураад байгаа юм.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com