Шатахууны үнэ өссөнөөр “Uber”-ийн жолооч нар “Tesla”-ийг илүүтэй сонирхож байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 29 15:20
Шатахууны үнэ эрс өсөж буй энэ үед “Tesla”-ийн цахилгаан хөдөлгүүрт автомашин түрээслэх, худалдаж авах нь илүү ашигтай хувилбар гэж унаа дуудлагын “Uber”, “Lyft” зэрэг компанийн жолооч нар үзэж байна.
АНУ-д энэ сард шатахууны үнэ галлон нь дунджаар таван ам.доллар хүрчээ. Энэ нь 2000 оноос хойших дээд үзүүлэлт болж байгаа аж.
“Uber”, “Lyft”-ийн хувьд 2030 он гэхэд Европ болон Хойд Америкт зөвхөн цахилгаан автомашинаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал: “Uber” энэхүү зорилтынхоо хүрээнд цахилгаан автомашинтай жолооч бүрд нэг ам.долларын нэмэлт орлого санал болгох аж.
Б.Аззаяа |@AzzayaaB
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-29 15:20
76690
BBJAX