Шанхай хотын захиргаа эдийн засгаа дэмжих 50 алхам бүхий багц арга хэмжээ танилцуулав
БНХАУ-ын Шанхай хотын захиргаа эдийн засгаа дэмжих 50 алхам бүхий багц арга хэмжээ танилцууллаа. Үүнд татварын хөнгөлөлт үзүүлэх, зургаадугаар сарын нэгнээс эхлэн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээх алхам багтаж байгаа аж.
Түүнчлэн орон сууцны төсөлд зөвшөөрөл олгох явцыг түргэсгэж, газар олголтыг нэмэгдүүлэхээр болсон байна.
Үүнээс гадна Шанхай хотын захиргаа олон нийтийн газруудад нэвтрэх иргэдэд тавих COVID-19-ийн шинжилгээний шаардлагыг сулруулжээ.
Энэ хүрээнд зургаадугаар сарын нэгнээс эхлэн иргэдийг 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “Сөрөг” хариугаа үзүүлэн олон нийтийн газарт нэвтрэх, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг зөвшөөрсөн аж. Өмнө нь иргэдийг 48 цагийн дотор өгсөн шинжилгээний “Сөрөг” хариугаа үзүүлэхийг шаардаж байсан юм.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com