Шанхайд COVID-19-ийн халдварын 21,000 тохиолдол шинээр бүртгэгдлээ
БНХАУ-ын эдийн засгийн гол зангилаа болох Шанхайд COVID-19-ийн халдварын өдөрт батлагдах тохиолдол 21 мянга давлаа.
БНХАУ-ын Төрийн өмчит “People’s Daily” сонин COVID-19-ийн “Omicron” хувилбарын халдварлах чадвар өндөр байгаагаас илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд хүндрэлтэй байгааг тодотгож байна.
Шанхайд бүхэлд нь хатуу хөл хорио тогтоосноор хотын оршин суугчид хүнс, эм зэрэг шаардлагатай бараа, бүтээгдэхүүн авахад хүндрэлтэй болоод байгааг эх сурвалжууд мэдээллээ. Үүний улмаас иргэдийн дунд БНХАУ-ын Засгийн газрын цар тахлын эсрэг хатуу арга хэмжээг шүүмжлэх нь нэмэгдсэн байна.
Энэ нь наймдугаар сард болох таван жилд нэг удаа болдог БНХАУ-ын Коммунист намын хурлын өмнө болж байгаагаараа Ши Жиньпиний хувьд томоохон сорилт болж байгаа аж.
Түүнчлэн цар тахлын давлагаа даамжирвал Монгол Улсын гадаад худалдаанд нөлөөлөх эрсдэлтэй байна. Сэхэ, Лаоемяо боомтыг ойрын үед нээх боломж бүрдээд байгааг БНХАУ-ын тал мэдэгдээд байсан юм.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com