Цар тахлын улмаас “Jurassic World: Dominion” киноны зураг авалт хойшиллоо
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 08 14:20
“COVID-19” цар тахлын улмаас “Universal” студийн амжилттай кино цувралуудын нэг “Jurassic World: Dominion” киноны зураг авалт хойшиллоо.
Зураг авалт хоёр долоо хоногийн дараа эхлэхээр байна гэж кино найруулагч “твиттер” хуудсандаа мэдэгдсэн байна. Энэхүү киноны нээлт 2021 оны зургаадугаар сард болохоор анх зарлагдаж байсан ч цар тахлын улмаас зураг авалт удаа дараа зогссоноор 2022 оны зургаадугаар сард нээлтээ хийхээр болсон юм. Цар тахлын хямралын үеэр кино театрууд хаагдаж, олон студийн киноны нээлт хойшлоод байна.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-10-08 14:20
65497
BBJAX