Цайрын үнэ VIII/5-нд III сараас хойших дээд түвшинд хүрлээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 05 16:20
Цайрын үнэ гуравдугаар сараас хойш буюу сүүлийн тав орчим сарын дээд түвшинд хүрч өслөө. Цайрын үнэ 8.5 хувиар өсөж, тонн нь 3450 ам.доллар болоод байна.
Өөрөөр хэлбэл суурь металлууд дотроос хамгийн өндөр өсөлттэй байлаа. Европын эрчим хүчний хямрал цайрын нийлүүлэлтэд аюул учруулж байна гэж цайр олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Glencore” компани анхааруулсны дараа ийнхүү үнэ өсөөд байгаа юм.
Тус компани Европ дахь цайрын үйлдвэрлэлээ зогсоосноор гарц нь энэ онд эрс буураад байгаа аж. Өнгөт металлын дотроос цайр нь зэсийн дараа хамгийн их ашиглагддаг металл юм.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-08-05 16:20
76859
BBJAX