ХӨСҮТ: “COVID-19”-өөр өвчилсөн тохиолдол нэгээр нэмэгдэж, 17 боллоо
Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 13 11:40
Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ОХУ-аас ирж, ням гарагт ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 сэжигтэй тохиолдлын нэг нь “COVID-19”-өөр өвчилсөн болох нь тогтоогдлоо.
Ингэснээр дотоодод халдварын батлагдсан тохиолдол 17 болж байна. ОХУ-аас нийт 282 иргэн хилээр нэвтэрсэн байна. Ирсэн даруйд нь нэг нэгээр нь тусгаарлаж, шинжилгээ авч байгааг Улсын онцгой комисс мэдээлж байсан юм. Одоогоор 149 хүнээс шинжилгээ авсан, шинжилгээний хариу мягмар гарагт гарна гэж ХӨСҮТ мэдээллээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-04-13 11:40
62328
BBJAX