ХӨСҮТ: “COVID-19”-өөр өвчилсөн нэг хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ
“COVID-19”-өөр өвчилсөн нэг хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн гэж ХӨСҮТ мэдээллээ. Одоогоор нийт 27 хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Харин даваа гарагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнчлэн дахин хоёр хүн эдгэх магадлалтай байгаа, дараагийн шатны давтан шинжилгээгээр шинэ төрлийн “коронавирус” илрэхгүй бол ажиглалтаас гаргана гэж мэдээлэв. Нийт 80 хүнд хийсэн шинжилгээгээр шинэ төрлийн “коронавирус” илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30, тандалт судалгааны зорилгоор 20, Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч нараас мөн “COVID-19” илрээгүй гэж ХӨСҮТ-өөс онцоллоо. Өнөөдрийн байдлаар 102 хүн ажиглалтад байна.
Үүнээс гадна БНЭУ, БНТУ, БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа Улсын онцгой комисс мэдээлсэн юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНЭУ-ын нислэгийн товыг гаргана гэдгээ өмнө нь мэдэгдэж байв. Улсын онцгой комиссын шуурхай штаб 12.00 цагт мэдээлэл хийнэ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com