ХӨСҮТ: "COVID-19"-ийн 37 дахь тохиолдол бүртгэгдлээ
Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймагт "COVID-19"-ийн сэжигтэй нэг тохиолдол илэрч, тандалт судалгаа хийж байгаа талаар ХӨСҮТ мэдээллээ.
Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн Москвад суралцдаг нэг оюутны шинэ төрлийн "короновирус"-ийн шинжилгээний хариу "Эерэг" гарсан байна. Ингэснээр Монгол Улсад "COVID-19"-ийн халдвар авсан 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-д ОХУ-аас ирж тусгаарлагдсан 14 хүнээс давтан шинжилгээ хийхэд 13-т нь илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 744 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд 270 хүн тусгаарлалтаас гарчээ.
Үүнээс гадна Швед, АНУ, Ирланд, БНСУ-аас Монгол Улсын дөрвөн иргэн ЭМЯ-тай утсаар холбогдсон байна. Тэдгээр иргэдийн шинэ төрлийн "короновирус"-ийн шинжилгээний хариу "Эерэг" гарсан бөгөөд бүгдээрээ гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-нд мэдээлжээ.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com