ХӨСҮТ: “COVID-19”-ийн 31 дэх тохиолдол бүртгэгдлээ
Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 16 11:20
ОХУ-аас ирж тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээнээс “COVID-19”-ийн нэг тохиолдол баталгаажсан байна.
Ингэснээр Монгол Улсад халдвар авсан хүний тоо 31 болж нэмэгдлээ. Лхагва гарагийн байдлаар ХӨСҮТ болон улсын хэмжээнд шинэ төрлийн "коронавирус"-ийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийт 84 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажилласан эмч нар, тээврийн 44 жолооч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүнээс "COVID-19" илрээгүй байна.
Үүнээс гадна БНХАУ-ын Эрээн хотоос 50 иргэнийг татан авахаар төлөвлөж байсан ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон болохыг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-04-16 11:20
62443
BBJAX