ХӨСҮТ: "COVID-19"-ийн халдварын 13 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ
Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 14 11:40
“COVID-19”-ийн 13 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр Монгол Улсад нийт тохиолдол 30 болсныг ХӨСҮТ мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр шинжилгээнд орсон иргэдийн 13 нь “COVID-19”-өөр өвчилсөн нь баталгаажсан байна. Батлагдсан тохиолдлууд Москвагаас ирсэн, 19-23 насны оюутнууд байгааг ХӨСҮТ мэдээллээ.
Нийт 30 тохиолдлын тав нь эдгэрснээр одоогоор 25 өвчтөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм байна. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болох хүмүүсийг тусгаарлаад байгаа аж. Мөн тухайн өдөр хилээр нэвтэрсэн 111 хүнийг Дархан-Уул аймагт тусгаарлажээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-04-14 11:40
62366
BBJAX