ХӨСҮТ: “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 986 хүн ажиглалтад байна
Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 11 15:20
Сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй, өнөөдрийн байдлаар 986 хүн ажиглалтад байна гэж ХӨСҮТ мэдээллээ.
Дотоодод бүртгэгдсэн 42 хүний 14 нь эдгэрснээр 28 хүн эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал нь тогтвортой, дунд, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа талаар ХӨСҮТ мэдээлэв. Мөн гадаадад халдвар авсан 30 иргэний 13 нь эдгэрсэн гэж Эрүүл мэндийн яам онцоллоо. Үүнээс гадна Улсын онцгой комисс удахгүй БНЭУ, БНТУ, БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Гэхдээ тов нь хараахан гараагүй байгаа юм.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-05-11 15:20
63026
BBJAX