ХӨСҮТ: Шинэ төрлийн "коронавирус-ийн батлагдсан тохиолдол 18-аар нэмэгдэж, нийт 179 боллоо
Лхагва гарагт ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтоор татан авсан иргэдээс “COVID-19”-ийн 18 тохиолдол нэмж бүртгэгдсэн гэж ХӨСҮТ мэдээллээ.
Ингэснээр Монгол Улсад “шинэ төрлийн коронавирус”-ийн батлагдсан нийт тохиолдлын тоо 179 болж байна. “COVID-19”-өөр өвчилсөн 179 хүнээс 43 нь эдгэрсэн бол 121 хүний биеийн байдал хөнгөн, 15 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа ажээ. Түүнчлэн жирэмсэн хоёр, хавдартай нэг хүн ХӨҮСТ-д эмчлэгдэж байна.
Хилийн хязгаарлалт тогтоосноос хойш буюу нэгдүгээр сарын 29-нөөс хойш нийт 8498 иргэнийг гаднын улсаас татан авсан гэж Улсын онцгой комисс мэдээлсэн юм. Тавдугаар сар гарснаас хойш татан авсан 1795 хүний 7.8 хувь нь “COVID-19”-өөр өвчлөөд байна.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com