ХӨСҮТ: ОХУ-аас ирсэн 30 хүнд давтан шинжилгээ хийхэд нэгээс нь шинэ төрлийн "коронавирус" илэрсэн
Шинэ төрлийн “коронавирус”-ийн тохиолдлын тоо ням гарагт 32 болж нэгээр нэмэгдлээ. ОХУ-аас ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээнээс нэг тохиолдол нэмж баталгаажсан байна.
Харин БНХАУ-ын Эрээн хотоос ирж, Замын-Үүдэд тусгаарлагдсан 58 хүний шинжилгээний хариу “Сөрөг” гарсан гэж ХӨСҮТ мэдээллээ. “COVID-19”-өөр өвчилсөн Турк улсын хоёр иргэн эдгэрснээр 25 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Туркийн хоёр иргэнд таван төрлийн сорьцоор гурван өдөр дараалж шинжилгээ хийхэд хариу нь "Сөрөг" гарчээ.
Үүнээс гадна гадаад улсад амьдарч байгаа 13 иргэн шинжилгээгээр шинэ төрлийн "коронавирус"-ийн халдвар авсан нь тогтоогдсон талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тухайлбал: БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн, Ирландад дөрөв, ОХУ-д гурав, Шведэд хоёр, Швейцарт хоёр иргэн "COVID-19"-өөр өвчилсөн нь тогтоогдсон байна.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com