ХӨСҮТ: "Интермед" эмнэлэгт сэжигтэй нэг тохиолдлын түргэвчилсэн оношлуурын хариу “Эерэг” гарсан
Дөрөвдүгээр сарын 21-ний өглөөний 05.00 цагийн үед “Интермед” эмнэлгээс авчирсан нэг сорьцыг ХӨСҮТ-д хүргэж, шинжилгээ хийж байгаа талаар ХӨСҮТ мэдээллээ.
Түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу “Эерэг” гарсан байна. Харин ХӨСҮТ PCR шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу нь үдээс хойш гарах юм байна. Тухайн иргэн 69 настай амьсгал нь бачуурсан, хоёр уушгиндаа хатгаатай биеийн байдал нь хүнд гэсэн шинж тэмдэгтэй тус эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд хүүхэд нь нэгдүгээр сарын долооноос хоёрдугаар сарын долооны хооронд БНСУ-д зорчсон ажээ.
Харин дөрөвдүгээр сарын 20-нд ХӨСҮТ нийт 341 хүнд шинжилгээ хийсэн, хариу нь бүгд “Сөрөг” гарчээ. Түүнчлэн тандалтын зорилгоор цуглуулсан 11 сорьцод коронавирус илрээгүй байна. 11 сорьцыг Баянгол болон Хан-Уул дүүргээс цуглуулжээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээгээр шинэ төрлийн "коронавирус" илрээгүй байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 154 хүн эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com