Хөнгөн цагааны гарц буурч, үнэ нь 2008 оноос хойших дээд түвшинд хүрлээ
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрч өслөө. Улс орнуудад эрчим хүчний хямрал хүндэрч байгаа энэ үед ундаа, шар айргийн лаазнаас авхуулаад “iPhone” гар утас үйлдвэрлэхэд ашиглагддаг хөнгөн цагааны нөөц буурсан нь үнэ өсөхөд голлон нөлөөлсөн байна.
Учир нь хөнгөн цагааны үйлдвэрлэлд эрчим хүч их шаардагддаг аж. Хөнгөн цагааны салбарыг улстай адилтгаж авч үзвэл эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тавдугаарт бичигдэхээр байгаа юм. Ази, Европт эрчим хүчний үнэ өсөж байгаа нь хөнгөн цагааны нийлүүлэлт огцом буурах эрсдэлийг дагуулж байна.
Хөнгөн цагааны үнэ Лондоны Металлын биржид 2.6 хувиар өсөж, тонн нь 3044 ам.доллар хүрчээ. Ийнхүү үйлдвэрлэлийн металлууд дундаас хөнгөн цагаан өсөлтөөрөө тэргүүлж байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com