Хөл хорионы улмаас БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц, хэрэглэгчдийн зарцуулалт буурлаа
Дөрөвдүгээр сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурсан байна. COVID-19-ийг үл тэвчих бодлогын улмаас дөрөвдүгээр сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц болон хэрэглэгчийн зарцуулалт цар тахал эхэлснээс хойших доод түвшинд хүрлээ.
БНХАУ-ын эдийн засаг ойрын хугацаанд сэргэх төлөвгүй байгааг шинжээчид анхааруулж байна.
Тодруулбал: дөрөвдүгээр сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар, жижиглэн худалдаа 11 хувиар буурчээ. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин 6.1 хувьд хүрч, залуучуудын ажилгүйдлийн түвшин дээд цэгтээ хүрсэн байна.
COVID-19-ийн халдварын тархалтыг бууруулахын тулд албаныхан Шанхай зэрэг томоохон хотод хэдэн долоо хоног хатуу хөл хорио тогтоосон нь БНХАУ-ын эдийн засагт томоохон цохилт болжээ. Хөл хорионы улмаас хэрэглэгчдийн зарцуулалт буурч, үйлдвэрүүд хаагдаж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан байна.
Эдийн засгийн өсөлт нь эрс удаашраад байгаа ч БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулахаас татгалзаж байгаа юм. Энэ нь БНХАУ-ын Төв банк валютын ханшийг сулруулж, хөрөнгийн урсгал буурахад санаа зовж байгааг харуулж байна.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com